Илон Маск “Tesla”, “SpaceX”-ийн нарны эрчим хүчийг 200 ГВт-д хүргэх зорилгоо зарлалаа

Илон Маск “Tesla”, “SpaceX”-ийн нарны эрчим хүчийг 200 ГВт-д хүргэх зорилгоо зарлалаа

“Tesla” болон “SpaceX” компаниуд нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа асар хэмжээнд нэмэгдүүлж, 200 гигаваттад хүргэх зорилготой байгааг Илон Маск мэдэгджээ.

Технологийн салбар улам хурдацтай тэлж, дата төв, хиймэл оюун, сансрын дэд бүтцийн эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа үед Маск эрчим хүчний эх үүсвэрийг өргөжүүлэх шаардлагыг онцолсон байна.

Тэр энэ зорилгынхоо талаар:

“Сансарт үргэлж нартай”

хэмээн хэлжээ.

Маскийн ярьснаар нарны эрчим хүчийг зөвхөн газрын түвшинд бус, сансрын технологитой уялдуулан ашиглах боломжийг ч урт хугацаанд авч үзэж байгаа аж.

Түүнчлэн тэр “SpaceX”-ийн Starship хөлгийн хөөрөлтийн давтамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар дурдсан байна.

Маск ирэх онд Starship-ийг долоо хоног бүр хөөргөх хэмжээнд хүргэхээр тооцож байгаагаа хэлжээ. Хэрэв энэ зорилт хэрэгжвэл “SpaceX”-ийн хөөргөлтийн давтамж одоогийнхоос эрс нэмэгдэх юм.

200 ГВт-ын нарны эрчим хүчний зорилт нь одоогийн бодит үйлдвэрлэлийн хэмжээ биш бөгөөд “Tesla”, “SpaceX”-ийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.