tikuak, DarkMeister нар The MongolZ-ийн шинэ эрин үеийг эхлүүллээ

tikuak, DarkMeister нар The MongolZ-ийн шинэ эрин үеийг эхлүүллээ-1xbet

The MongolZ CS2 баг үндсэн бүрэлдэхүүнээ шинэчилж, Академийн багаасаа хоёр шинэ тоглогчийг албан ёсоор дэвшүүлэн танилцууллаа. Чимэдсүрэнгийн Золбаяр “tikuak” болон Дугарсүрэнгийн Ирээдүй “DarkMeister” нарын нэгдэл нь багийн хувьд шинэ бүлгийн эхлэл болж байна.

Академийн хоёр тоглогч том тайз руу гарлаа

The MongolZ Академи багаас үндсэн бүрэлдэхүүнд дэвшиж буй tikuak, DarkMeister нар одоо дэлхийн CS2-ийн өрсөлдөөнд багийнхаа нэрийн өмнөөс тоглох боломжтой боллоо.

Энэ шийдвэр нь The MongolZ залуу тоглогчдоо дотоодоосоо бэлтгэн хөгжүүлж, үндсэн багтаа шат ахиулдаг тогтолцоогоо үргэлжлүүлж байгааг харуулж байна.

The MongolZ-ийн шинэ CS2 бүрэлдэхүүн

The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүн дараах байдлаар шинэчлэгдлээ.

  • Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн
  • Содбаяр “Techno” Мөнхболд
  • Өсөхбаяр “910” Банзрагч
  • Золбаяр “tikuak” Чимэдцэрэн
  • Ирээдүй “DarkMeister” Дугарсүрэн 

maaRaa багийг удирдана

Шинэ бүрэлдэхүүнийг Б.Эрдэнэдалай “maaRaa” дасгалжуулагчийн хувиар үргэлжлүүлэн чиглүүлнэ.

Туршлагатай цөм тоглогчид болон академиас гарч ирсэн залуу хүчнүүдийн хослол нь The MongolZ-ийн дараагийн амжилтын гол суурь болох хүлээлттэй байна.

The MongolZ багийн ивээн тэтгэгч нь 1xBet юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын цахим спортын хөгжил, олон улсын тавцанд өрсөлдөх нөхцөл, багийн тогтвортой өсөлтөд чухал дэмжлэг болж байна.

1xBet-ийн дэмжлэгтэй The MongolZ шинэ бүрэлдэхүүнээрээ CS2-ийн дэлхийн томоохон тэмцээнүүдэд Монголын нэрийг дахин өндөрт өргөх зорилготой байна.

Шинэ хуудас эхэлж байна

“Шинэ хуудас эхэлж байна” хэмээн багийн зүгээс онцолсон энэ өөрчлөлт нь The MongolZ-ийн ирээдүйн төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлж байна.

tikuak, DarkMeister нар үндсэн багт нэгдсэнээр The MongolZ илүү залуу, эрч хүчтэй, шинэ санаачилгатай бүрэлдэхүүнээр дараагийн өрсөлдөөнүүдээ угтах гэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.