Xiaomi 18 Pro хажуугийн хүний харцнаас дэлгэцээ “нууж” чаддаг болно

Xiaomi 18 Pro хажуугийн хүний харцнаас дэлгэцээ “нууж” чаддаг болно

Xiaomi шинэ үеийн Xiaomi 18 Pro загвартаа дэлгэцийн нууцлалыг хамгаалах шинэ систем нэвтрүүлэхээр болжээ. “Ухаалаг хувийн дэлгэц” гэж нэрлэсэн уг технологи нь дүрсний чанарыг хадгалсан хэвээр хэрэглэгчийн нууц мэдээллийг хажуугийн хүний харцнаас хамгаалах зориулалттай байна.

Шинэ функц Xiaomi-ийн дараагийн үеийн дэлгэцийн системийн нэг хэсэг болох бөгөөд зөвхөн бүх дэлгэцийг нэг дор бүдгэрүүлэх бус, ямар мэдээллийг хэзээ нуухыг хэрэглэгч өөрөө тохируулах боломжтой аж.

Ямар аппыг нуухаа хэрэглэгч өөрөө сонгоно

Xiaomi 18 Pro дээр хэрэглэгч нууцлалыг шаардлагатай апп бүрээр тусад нь тохируулах боломжтой болно.

Систем нь:

  • notification;
  • аппын цонх;
  • split-screen горим;
  • Lock Screen дээрх мессеж

зэрэг мэдээллийг хажуу талаас харахад ойлгомжгүй болгох боломжтой.

Ингэснээр нийтийн тээвэр, кафе, нисэх онгоцны буудал зэрэг олон хүнтэй газар смартфон ашиглах үед хувийн мэдээлэл хажуугийн хүнд ил харагдах эрсдэлийг бууруулах зорилготой.

Нууцлалын дүрмийг тус бүрээр тохируулж болно

Шинэ систем зөвхөн нэг universal mode-оор хязгаарлагдахгүй.

Хэрэглэгч ямар үед, ямар апп дээр хамгаалалт автоматаар идэвхжихийг урьдчилан тохируулах боломжтой байна.

Жишээлбэл банкны апп, мессенжер эсвэл ажлын мэдээлэл агуулсан программ дээр нууцлалын хамгаалалтыг байнга идэвхтэй байлгаж, бусад апп дээр шаардлагатай үед л ажиллуулахаар тохируулж болох юм.

Мөн хиймэл оюунд суурилсан тусгай товчлуураар бүх смартфонд нэг дор global privacy mode идэвхжүүлэх боломжтой гэж мэдээлжээ.

Super XiaoAI-аар дуу хоолойгоор удирдана

Xiaomi шинэ системээ Super XiaoAI дуут туслахтай холбохоор төлөвлөжээ.

Ингэснээр хэрэглэгч нууцлалын тодорхой дүрмийг гараар олон цэсээр оролгүй, дуу хоолойгоор өгсөн командаар тохируулах боломжтой болно.

Тухайлбал тодорхой аппын мэдэгдлийг нуух, бүх дэлгэцийн нууцлалыг идэвхжүүлэх эсвэл тусгай горим үүсгэх зэрэг үйлдлийг Super XiaoAI-аар удирдахаар байна.

Xiaomi 18 Pro өөр ямар үзүүлэлттэй ирэх вэ

Xiaomi 18 Pro зөвхөн нууцлалын шинэ дэлгэцээр хязгаарлагдахгүй.

Смартфон 2-нм үйлдвэрлэлийн технологитой flagship platform ашиглах төлөвтэй бөгөөд камерын системд Leica-тай хамтарсан хос 200 МП мэдрэгч суурилуулах мэдээлэл гарчээ.

Мөн шинэ M11 дэлгэцийн систем, ердөө 0.99 мм өргөн хүрээ болон цахиурын өндөр агууламжтай Xiaomi Jinshajiang батарей ашиглах юм байна.

Xiaomi 18 Pro-ийн албан ёсны танилцуулгыг 2026 оны есдүгээр сарын 23-нд хийхээр төлөвлөжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.