PUBGM: “Aurora Gaming” баг Казахстаны тэмцээнд түрүүлж, 17 мянган ам.доллар хүртлээ

нийтлэгч Содном Энхбаяр
PUBGM: “Aurora Gaming” баг Казахстаны тэмцээнд түрүүлж, 17 мянган ам.доллар хүртлээ

Алматыд болсон тэмцээнд Монголын баг тэргүүлэв

Цахим спортын PUBG Mobile Global Open 2026 Season 1 – EECA Finals тэмцээний сүүлийн шатны тоглолтууд өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод зохион байгуулагдлаа.

Нийт 80 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Зүүн Европын 12 баг, Төв Азийн найман баг оролцсон байна. Монгол Улсаас дэлхийн аваргын хүрэл медальт “Aurora Gaming” баг болон “Champions Esports” баг өрсөлджээ.

“Aurora Gaming” нь өмнө нь Alpha Gaming нэрээр тоглож байсан бөгөөд өнгөрсөн сард нэрээ өөрчилсөн юм.

15 тоглолтын нийлбэрээр аварга боллоо

Финалын шатны нийт 15 тоглолтын нийлбэр дүнгээр Монголын “Aurora Gaming” баг 145 оноо авч, нэгдүгээр байрт шалгарлаа.

Ингэснээр тус баг тэмцээний аварга болж, 17 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Мөн тэмцээний шилдэг тоглогчоор REFUS буюу А.Амгалан тодорч, нэмэлтээр 500 ам.долларын шагнал авчээ.

Жакартад болох Global Open тэмцээнд оролцох эрх авлаа

Энэхүү ялалтынхаа ачаар “Aurora Gaming” баг энэ зургаадугаар сард Индонезийн Жакарта хотод болох PUBG Mobile Global Open 2026 Season 1 тэмцээнд оролцох эрхтэй болов.

Тус тэмцээн 500 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд олон улсын шилдэг багууд өрсөлдөх юм.

“Champions Esports” наймдугаар байрт шалгарав

Монголын өөр нэг төлөөлөл болох “Champions Esports” баг 96 оноотойгоор наймдугаар байр эзэлж, 3 000 ам.долларын шагнал хүртжээ.

“Aurora Gaming” багийн бүрэлдэхүүнд PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр, мөн ZOYL буюу Б.Золбоот, DOK, REFUS, EAST нар багтаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.