“Терминаторууд” зэвсэглэлд: Хятад улс гуманоид роботуудыг дайнд бэлтгэж байна

Терминаторы

Хятадын цэргийн салбар тэргүүлэх технологиудыг стратегидаа идэвхтэй нэвтрүүлж, хүнтэй төстэй (гуманоид) роботуудыг бодит байлдааны ажиллагаанд ашиглахаар бэлтгэж байна. 100 гаруй баримт бичиг болон патентын судалгаанаас үзвэл тус улс энэ салбар дахь цэргийн судалгаагаа үлэмж эрчимжүүлжээ. Энэ талаар “Zero Hedge” болон “Reuters” агентлагууд мэдээллээ.

Орчин үеийн дайны шинэ үе шат ба цэргийн судалгаа

Тулааны талбарт хүнтэй төстэй роботууд цэргүүд болон камикадзе дронтой мөр залуулан гарах нь орчин үеийн дайны хөгжлийн шинэ үе шат буюу “машинуудын бослого” болж магадгүй юм.

“Reuters” агентлагийн 9 дүгээр сарын 7-нд нийтэлсэн судалгаанд Хятадын цэргийн худалдан авалтын 100 гаруй мэдээлэл, эрдэм шинжилгээний ажил, патент болон батлан хамгаалах салбарын баримт бичгүүдийг хамруулжээ. Энэхүү дүгнэлтээр Хятадын цэргийн байгууллагууд гуманоид роботуудыг байлдааны нөхцөлд ашиглах судалгааг хурдасгаж, туршилтын лабораториос цэргийн полигон руу шилжүүлэхийг уриалсан байна.

Дэлхийн роботын тэмцээн ба Unitree-ийн автоном робот

8 дугаар сард Хятадад зохион байгуулагдсан Дэлхийн гуманоид роботын тэмцээний үеэр роботууд гүйх, харайх, бүжиглэх болон гэр цэвэрлэх, зочид буудал, номын санд ажиллах зэрэг даалгавруудыг гүйцэтгэж, технологийн хурдацтай хөгжлийг харуулсан юм. Тэмцээний гол зорилго нь хурд биш, харин хүний ажлыг хараат бусаар хийх чадварыг шалгахад чиглэсэн бөгөөд одоогоор зарим робот оператороос хамааралтай байгаа нь гол сорилт хэвээр байна.

Үүний зэрэгцээ Хятадын робот техникийн хамгийн том компани болох “Unitree” тулаан хийх чадвартай, бүрэн автономит гуманоид роботынхоо бичлэгийг X (Twitter) сүлжээнд дэлгээд байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.