Турк Starlink-тэй төстэй үндэсний систем байгуулна

Starlink

Турк улс Америкийн Starlink холбооны системийн үндэсний хувилбар болох Astralink нэртэй нам тойрог замын хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.

Нийт 198 хиймэл дагуулаас бүрдэх уг системийн эхний хиймэл дагуулыг хоёр жилийн дотор хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрийн ASELSAN компанийн гүйцэтгэх захирал Ахмет Акйол Анталья хотод болж буй Олон улсын сансрын нислэгийн конгрессын үеэр мэдэгджээ.

“Бид энэ төслийг өнгөрсөн оны сүүлээр хэрэгжүүлж эхэлсэн. Манай сүлжээ нам тойрог замын 198 хиймэл дагуулаас бүрдэнэ. Эхний хиймэл дагуулыг хоёр жилийн дотор хөөргөхөөр төлөвлөж байна. Систем нь дотоодын экосистемийн хүрээнд боловсруулсан өөрийн дохионы хэлбэр, чип болон дэд системүүдтэй байна” гэж Акйолын үгийг Sabah сонин эш татжээ.

Түүний хэлснээр, Astralink нь Турк болон тус улсын найрсаг харилцаатай орнуудыг тогтвортой холбоогоор хангах юм.

Gökbağı нэрээр ч танигдсан Astralink системийг Туркийн технологийн хараат бус байдлыг хангах стратегийн хүрээнд хөгжүүлж байна. Хиймэл дагуулын чип, программын алгоритм, антенны хүлээн авагч зэрэг бүх үндсэн бүрэлдэхүүн хэсгийг ASELSAN компани өөрөө зохион бүтээжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.